Том сониноос гэвэл, манай охин удахгүй, 20-иод хоногийн дараа 2 нас хүрлээ. Хурдан ч юм. Хүүхэд ч том болоод ч байгаам шиг санагдаал, гоё байнаа.
Гэм нь, охин маань одоо хүртэл хоолондоо муу, идэх дургүй, өгөхөөр бол заавал анхаарлыг нь өөр юманд хандуулж байж өгдөг юм. За тэгээл идэж дуусчихаад үтэр түргэн гүйгээл яваад өгнө шүү дээ. Яахав энэ тэрүүгээр шинэ соргог хоол унд өг гээл янз бүрийн зөвлөгөө байдаг боловч би ажилдаа орцон байгааг ч хэлэх үү, тэр бүр хооллолт дээр нь анхаараад байж чадахгүй юм. Тэгээд нөгөө гүүгл багшаасаа асуулаа л даа.
Багш маань дараах зөвлөгөөг өглөө.

Ер нь бол 2 настай хүүхэд өөрийгөө хооллоод сурдаг юм байна. Бүх зүйлийг хийж чадахгүй ч ам руугаа юу хийх, хийхгүйг мэддэг болчихсон байдаг байх нь. Хэдэн долоо хоногоор нэг төрлийн хоолыг идэж байгаад маргаашаас нь шал өөр төрлийн хүнсийг сонгох нь тийм ч гайхаад байх асуудал биш гэнэ.
Тэгвэл та юу хийх вэ?
Хоол эсвэл эрүүл хооллолтын сонголтыг зааж өгөх эсвэл дэмжих маягаар та зааж өгч болно. Гэхдээ үүнийг хэтрүүлж болохгүй. Юуг хэр их хэмжээгээр идэх нь хүүхдийн чинь мэдэх асуудал гэнэ дээ. Тэгээд хүүхдээ өлгөхгүй гэдэг ээж аавууд хүүхдийн эрх мэрх зөрчвөө, хэхэ.
Хүүхдийнхээ идэхгүй байгаа хоолуудын жагсаалтыг бүртгэж байхаар нэг долоо хоногийн турш идэж байгаа хоол ундных нь жагсаалтыг гаргасан нь дээр. Учир нь уг жагсаалтыг хараад эцэг эхчүүд хүүхдийнхээ хүнснийхээ балансыг барьж байгааг хараад гайхдаг байна. Мэдээж хүүхдүүдэд байдаг тэр их энергийг нөхдөг юм байж л байгаа. Тэрийгээ өөрсдөө зохицуулаад л явчихдаг юм байна. Хамгийн гол нь хүүхэд тань хэвийн өсөлттэй, жинтэй байхад хүүхдээ хангалттай хоол идэж чадаж байгаа юм. Бүүр санаа чинь зовоод байгаа бол эмчээсээ зөвлөгөө аваарай.
Ингээд доорх зөвлөгөөнүүдийг оруулж байна:
- Эрүүл сонголттой хоолнуудаас хүүхэддээ санал болгож өөрөөр нь сонгуулаарай. Энэ нь хүүхдэд нь өөрийн сонголтыг өөрөө хийж чаддаг болоход нь жаахан ч гэсэн туслана.
- Хүүхдээ айлгах эсвэл тохиролцож хэрхэвч болохгүй шүү. "Нэг л хазчих, тэгвэл чихэр авна шүү" (Яанаа, би яг ингэж хэлдэг, үүнийгээ болиноо.), "Энэ лууванг идэхгүй бол гоё юм өгөхгүй шүү" гэх мэтээр харьцах нь хоолыг сонирхолтой болгох биш дайны тэмцэл мэт болгодог. Хэрэв эрүүл хүүхэд өсгөе гэж бодож байгаа бол хоолны цагийг эерэг хандлагатай байлгаж шанд нь чихэрний төрлийн зүйлийг өгч болохгүй юм.
- Аль болох гэр бүлээрээ хооллож байгаарай. Хүүхэд өөрийн ах дүү, ах эгч, эмээ өвөө, гэр бүлийнхнийгээ эрүүл хоол идэж байгааг хараад дагаж дуурайхыг оролддог.
- Идэх дургүй зүйлийг нь менюнээсээ хасаж болохгүй шүү. Хүүхдүүд шинэ төрлийн амт, үнэрийг хүлээж авахдаа удаан байдаг учир лууванг анхлан амсаж үзэхдээ амнаасаа гаргаж хаях боловч дхиад долоо хоногийн дараа өгөөд үзээрэй. Тэдний дуртай хүнс болохыг үгүйсгэхгүй. Зарим тохиолдолд, нилээн хэдэн долоо хоногийн турш энэ үйлдлийг давтах болно шүү. Битгий шантраарай. (Нэг жишээ хэлэхэд, манай охин төмс лууванг анх амнаасаа гаргаж хаяад байдаг байсан. Одоо бүүр сайн идэхгүй ч байнгын оролдлогын хүчинд ямар нэг байдлаар идээд байдаг болцон. Заримдаа ч хошгируулж байгаад л өгнө шүү дээ.)
- Уух зүйл бас их чухал шүү. Хэтэрхий их сүү, жүүс уух нь хоолны дуршлыг байхгүй болгодог байна. Тиймээс сүүг өгөхдөө хоолны хооронд, харин жүүсийг өгөхдөө өдөрт 3/4-1/2 аяга хүртэл хязгаарлаарай. Нэгээс доош насны хүүхдэд жүүс өгөөд дэмий. Сүү болон 100 хувийн цэвэр шүүс нь амин дэмийг тэтгэдэг боловч хэт их жүүс нь сахар их хэмжээгээр агуулсан байдаг ба эслэг буюу fiber болон бусад амин дэм байдаггүй байна.
- Чихэр болон фаст фүүдээр бяцхан ходоодыг нь битгий дүүргээрэй. Тэр бяцхан бие нь хоосон калори бус эрүүл хооллолтоос хангагдах амин дэмүүд л хэрэгтэй шүү.
Нэмэлт амин дэм буюу витамины хэрэглээ:
Хэрэв хоолоороо хангалттай илчлэг, тэжээлээ авч байна гэж үзвэл нэмэлт витамин өгөх шаардлагагүй юм. Харин хангалттай мах, загас, төмөртэй хоол хүнс болох өглөөний цай эсвэл хар ногоон өнгийн хүнсний ногоог идэж чадахгүй байвал төмөр нэмэлтээр хэрэгтэй байж болно. Гэхдээ ямар ч эм өгөхөөсөө өмнө эмчтэйгээ зөвлөөрэй.
Гэвч эмч зөвлөсөн зөвлөөгүй, нэмэлт Д витаминыг заавал ууж байх ёстой шүү. Д витамин нь яс нөхөн төлжүүлдэг кальц, фосфотыг биенд уусгаж авахад тус болдог байна. Нарны хамгаалалттай тос нь нарны гэрлийг Д витаминыг боловсруулахад саал болдог бөгөөд уг хэрэгтэй витаминыг ганцхан сүүнээс авахад хэцүү байдаг. Тиймээс эмч нар хүүхдэд өдөрт 400 IU өгөхийг зөвлөдөг байна. Зарим ээж нар хүүхдэдээ 1000-тайг өгөөд байгаа нь миний санааг зовоодог юм. 1000 бол том хүний доз гэдгийг эмч нараас сонсож байсан юм. Ихэнх мултивитамин нь Д витамин агуулсан байдаг бөгөөд хэрэв мултивитамин өгч байгаа бол нэмэлтээр Д өгч хэрэггүй шүү.